Засгийн газар өнгөрсөн есдүгээр сард “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 340-р тогтоолыг гаргасан. Тодруулбал, тус тогтоолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр, холбогдох хууль, журмын дагуу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр тусгасан.
Тэгвэл энэ хүрээнд “Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон төрийн холбогдох байгууллагуудын удирдлага, мөн 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон юм.
Хэлэлцүүлгийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засаг, нийгмийн харилцан үр ашигтай, зах зээлийн зарчимд суурилсан үйл ажиллагааг бэхжүүлэх нь чухал. Энэ хүрээнд бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулж, хот эдийн засгийн хувьд бие даасан байдлаа хангах суурь нөхцөлийг бүрдүүлсэн. Улмаар хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх буюу төсвийн хамаарлыг бууруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хотын үнэт цаасыг гаргаж, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах зэрэг бодит зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд бид тодорхой салбар чиглэлүүдэд хувийн хэвшилтэйгээ хамтран ажилласаар ирсэн.
Мөн Улаанбаатар хотын зүгээс ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ төрийн ямар нэгэн дарамт, хүнд сурталгүйгээр үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд бид худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой 134 нэр төрлийн үйлчилгээг цахимжуулсан. Өнгөрсөн хугацаанд бид тодорхой салбар чиглэлүүдэд хувийн хэвшилтэйгээ хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж шинээр барих, нийтийн тээврийн салбар, хот, нийтийн ахуйн үйлчилгээний салбар байна. Үүн дээр тулгуурлан хамтын ажиллагаагаа бид цаашид ч илүү өргөжүүлэн, сайжруулан ажиллана хэмээв.
Мөн Хотын дарга энэ ондоо багтаан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны давхардал, хийдлийг арилгах, тодорхой хэсгийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, нэгтгэн нийлүүлэх, татан буулгах гэх мэт засаглалын тодорхой шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөөд байгаагаа онцоллоо.
ХОТ, НИЙТИЙН АЖ АХУЙН АЖЛЫГ ЗААВАЛ ТӨР ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хот, нийтийн аж ахуйн ажлыг заавал төр хийх шаардлагагүй. Хувийн хэвшил гүйцэтгэснээр шинэ менежмент, технологи, инновац орж ирэх, бага зардлаар олон ажил хийх зэргээр бүтээмж нэмэгдэнэ. Энэ нь төрд эргээд төсвийн хэмнэлтийг бий болгох давуу талтай. Энэ хүрээнд бид эхний ээлжид аж ахуйн нэгжүүдэд нээлттэй танилцуулга хийсэн. Тухайлбал, дөрвөн дүүрэг замынхаа тохижилт, үйлчилгээг өөрсдөө хийдэг байснаа хувийн хэвшилд шилжүүлсэн. Мэдээж аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж, дэмжлэг үзүүлнэ” хэмээсэн юм.
Хэлэлцүүлэг үр дүнтэй болж, төр, хувийн хэвшлийн түншлэл, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах, шаардлагатай хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг олон асуудлыг тал бүрээс нь хөндсөн юм.
Д.Сумъяабазар: Хотын өрсөлдөх чадварыг нэмэх, төсвийн хамаарлыг бууруулахаар ажиллаж байна |
2024-08-06 10:51:07
2024-08-06 10:47:19
2024-08-06 10:41:08
2024-08-06 10:37:24
2024-08-06 10:35:49
2024-08-06 10:34:33
2024-08-02 11:02:06
2024-08-02 10:52:15
2024-08-02 10:51:02
2024-08-02 10:50:05