COVID19 цар тахлын нөлөөнд хамгийн их хохирол хүлээж байгаа салбар бол аялал жуулчлал. Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 600 гаруй аялал жуулчлалын компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 90 хувийнх нь бизнест хүндрэл учраад байна.
Хүндрэлийг хэрхэн даван туулах, зөв зохистой менежмент хэрэгжүүлэх, төр засгийн бодлого шийдвэрт тусгуулах гарц шийдэл гаргахаар МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, салбарын 30 гаруй ААН-ийн төлөөлөл хамтран "Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам" уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
МҮХАҮТ-аас дөрвөн удаа явуулсан "Бизнес дэх цар тахлын нөлөөлөл" судалгааны дүнгээр аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны салбарын 90 хувьд нь сөргөөр нөлөөлсөн гэжээ. Аялал жуулчлалын салбар бүрэн зогссон нь бусад салбаруудад, тухайлбал хүнсний бус үйлдвэрлэлийн борлуулалт буурах дам нөлөөг үзүүлж байна гэж МҮХАҮТ-аас мэдээлэв.
| Аялал жуулчлалын компаниудын 90 хувь нь хүнд байдалд байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24