Ням, 2024-05-05
Ева Мендес нөхрөө магтав

Холливүүдийн сайхан хосын нэг 45 настай Ева Мендес болон түүний нөхөр Райан Гослинг нар хувийн амьдралынхаа талаар ам нээх дургүй хүмүүс билээ. Харин саяхан нийгмийн сүлжээнд Ева шүтэн бишрэгчдийнхээ асуултад хариулсан нь олныг алмайруулсан байна.
 
Жүжигчин бүсгүй инстаграм хуудсандаа нэгэн кейтерингийн компанид талархал илэрхийлжээ. Уг постыг уншсан нэгэн дагагч түүнээс Райан, та хоёр гэртээ өөрсдөө хоол хийдэг үү? гэж асуусан байна. Гэтэл хачин жигтэй явдал болж, Ева түүнд хариулсан гэнэ.
 
“Райан гайхамшигтай тогооч. Үнэн шүү. Тоглоом, наргиан биш шүү. Харин намайг сайн тогооч гэхэд бэрх. Будаа агшаана, шүүс шахна, тэгээд янз бүрийн ногоо л жигнэж чадна даа. Харин тэр хоолыг “жинхэнэ” хийдэг юм” гэсэн хариултыг шүтэн бишрэгчийнхээ асуултын дор бичсэн байна.
 
Эх сурвалж www.wikimon.mn

Ева Мендес нөхрөө магтав
2020-02-13 14:08:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ