Хашаандаа амьд тоглолт хийж буй залуугийн бичлэгийг NTV телевиз цахим орчинд цацаж, олон хүний хандалтыг авч урам зориг өгсөн. Тэрбээр цар тахалтай энэ үед гэртээ байгаа хүмүүсийн сэтгэл санааг өргөх, бага ч гэсэн урам өгөх үүднээс хашаандаа байрлах чингэлэг дээрээ гарч дуулсан тухайгаа ярьж байв. Авьяаслаг залуу тун удахгүй “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай хамтран “Чи минь байгаа болохоор” дууг дуулахаар болжээ.
Энэ тухай “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр цахим хуудаснаа нийтлэхдээ “Эгэл жирийн амьдралаас урган гарсан бүхэн олон жил оршин тогтнож, үнэ цэнэ нь бахархал болдог. Ө.Пүрэвжаргал дүүтэйгээ “Чи минь байгаа болохоор” контентыг удахгүй хүргэх болно” гэжээ.
Харин Ө.Пүрэвжаргал "Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр ахтай хамтран уран бүтээл хийхээр боллоо. Эгэл амьдралын амтыг хуваалцах болно. Дэмжиж буй та бүхэнд баярлалаа" хэмээн фэйсбүүктээ бичжээ.

"Street art" буюу гудамжны урлагийг хөгжүүлэхээр зориглон зүтгэж яваа тэрбээр өөрийн амьдарч буй 32-ын тойрогтоо дуулна гэсэн бодолтой явдаг байжээ. Улмаар өнгөрсөн жил худаг дээр дуулж, хүмүүс их эерэгээр хүлээн авч байсан байна. Тиймээс хөл хорионы энэ үед чингэлэг дээр гараад дуулахад тохиромжтой санагдаж, анх найман минутын лайв бичлэгийг эхнэр нь хийж олон нийтийн сүлжээнд тавьсан аж. Түүний хувьд цаашид дуулсаар байх болно. Дуулах гэдэг чинь том хобби болсон тухайгаа өмнө нь гудамжинд зохион байгуулсан тоглолтын үеэрээ хэлсэн.
| Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02