Баасан, 2024-03-29
Монголд анх удаа Олон улсын агаарын шоу болно

Дэлхийн олон оронд хамгийн нэр хүндтэй, хамгийн томдоо тооцогддог “Air show” Монголд анх удаа “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөөрөх зурваст болох гэж байна.

Энэхүү шоу өдөрлөг үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд өглөө 11 цагаас эхлэн гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн арга хэмжээ, орой 18 цагаас үдшийн 23 цаг хүртэл залуучуудад чиглэсэн хамтлаг дуучдын урлагийн фестивал хэлбэрээр үргэлжилнэ хэмээн өнөөдөр зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ.

Өдрийн арга хэмжээний үеэр цэргийн “МИГ-29” сөнөөгч онгоц, агаарын парад үзүүлбэр болон агаараас авран хайх баг, шүхэрчдийн үзүүлбэр үзүүлэх бөгөөд энэ үеэр Үндэсний урлагийн их театр бүрэн бүрэлдэхүүнээр тоглох юм.

Хүүхэд багачууддаа нисэх онгоцонд зочлох,  нисэхийн музей үзэх, зургаа авхуулах  мэргэжил сурталчлах өдөрлөгт монголын болон БНСУ-ын нисэх салбарын мэргэжилтэн бэлтгэдэг хоёр топ сургуулийн төлөөлөл ирж танилцуулах арга хэмжээг бэлтгэсэн байна.

Харин үдшийн хөтөлбөрт БНСУ-ын топ-10-т нэрлэгддэг DJ, монголын хамгийн алдартай хамтлаг дуучид репперүүд, рок попын шилдгүүд оролцож ая дуугаа өргөнө.

Хөтөлбөр өдрийн турш уйдахааргүй, олон сонирхолтой сюрпризээр дүүрэн байх ба 12 мянган га талбайд хамгийн том тайз, хамгийн шинэлэг үзүүлбэрүүдийг анх удаа үзүүлэхээр бэлдсэн. Мөн ирсэн зочидоо ая тухтай байх үүднээс худалдааны үйлчилгээний 100 гаруй асруудыг байрлуулж, аюулгүй байдал, хамгаалалт, үйлчилгээ бүхий л асуудлыг цогцоор нь анхаарч бэлтгэлээ хангасан хэмээн мэдэгдлээ.   

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал хэлэхдээ “Олон улсад зохион байгуулдаг агаарын шоуг ЗТХЯ, БХЯ, БОАЖЯ, НЗДТГ, ОБЕГ хамтран “Монголд зочлох жил”-тэй хөл нийлүүлэн, эх орноо гадаадад сурталчлах, салбарын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэлэг байдлаар явуулахад энэхүү арга хэмжээ чиглэгдэж байгаа бөгөөд Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 98, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал байгуулагдсаны 66 жилийн ойн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг юм” гэлээ.  

Bu Airshow-ны нэвтрэх тасалбар нэг өдрийнх нь 30 мянга, хоёр өдрийнх нь 50 мянга байх бөгөөд  0-12 насны хүүхэд үнэ төлбөргүй байх юм. Мөн өдрүүдэд ХУД-ийн 120-ийн автобусны буудлаас Буянт-Ухаа нисэх онгоцны буудал хүртэл цаг тутам автобус үнэгүй үйлчлэх юм. 

 


Монголд анх удаа Олон улсын агаарын шоу болно
2023-05-26 15:01:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-01 16:56:54
    ?????: энэ их үр ашиггүй шоу хийх зардал төсвөөс урсаж байна. Болиулах хэрэгтэй түүний оронд өөр ажлын байр нэмэгдүүл,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-05-29 20:11:38
    ????: Отгонжаргал дарга эмэгтэйн санаачилсан ОУ ЫН хэмжээнд нэр хүндтэй хүчирхэг агаарын авиаг хөгжүүлэх бодлого гаргаж салбартаа хүндлэгдсэн манай хануул дүүрэгт иргэдийн хуралд дэвшссэн мундаг удирдагч юмаа
Шинэ мэдээ