Бямба, 2024-04-20
Д аминдэм уушгины өвчлөлөөс сэргийлдэг

Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүний биеийн өвчлөл түүний эмчилгээний арга барилын талаар олон судалгаа шинжилгээ хийгдэж байна. Тухайлбал өмнө нь Д аминдэмийг зөвхөн бага насны хүүхдийн рахитын үед хэрэглэдэг гэсэн ойлголт байсан бол өнөө цагт цус харвалт, зүрхний шигдээс, хавдар, чихрийн шижин зэрэг олон өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал нөлөөтэйг эрдэмтэд судалж тогтоожээ. Ойролцоогоор 10 хүн тутмын 9 нь Д аминдэмийн дутагдалтай байдаг Монголчуудын хувьд энэ асуудал анхаарахгүй орхиж болохгүй зүйл юм. Энэ талаар олон улсад эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ алдартай Герман улсын ХЕВЕРТ компанийн мэргэжилтэн Юүргэн Кульмантай цөөн хором ярилцлаа.
АСУУЛТ: Монголын нийт хүн амын 99 хувь нь Д аминдэмийн дутагдалтайг эрдэмтэд судалгаагаар тогтоосон. Тиймээс Монголчуудын хувьд Д аминдэмийг зайлшгүй нэмэлтээр ууж хэрэглэх шаардлагатай болж байна. Хэрэглэх тун хэмжээний талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
Д аминдэмийн талаар маш олон судалгаа хийгдсэн. Гэсэн хэдий ч Д аминдэмийг хэрэглэх хамгийн тохиромжтой хэмжээний талаар нэгдсэн нэг шийдэлд хүрээгүй байна. Мэргэжилтнүүд цусан дахь Д витамины хэмжээг хамгийн багадаа миллилитрт 30 нанограмм байх шаардлагатай гэж үздэг. Бидний орчин үеийн амьдралын хэв маягаас шалтгаалж Д аминдэмийг гадаад орчин өөрөөр хэлбэл нарнаас болон хоол тэжээлээс шаардлагатай хэмжээнд авч чадахгүй байгаа учраас зайлшгүй нэмэлтээр ууж хэрэглэх шаардлагатай. Судалгаа шинжилгээний үр дүнд Д аминдэм нь  хорт хавдраас сэргийлэх, дархлааны системийг дэмжихэд онцгой чухал ач холбогдолтой нь батлагдсан байна.
Мөн хүний биеийн бараг бүх эсүүд Д аминдэмийг идэвхижүүлэг болох нь тогтоогдсон. Д аминдэмийн хэрэглээний тухайд тогтмол хэвийн хэмжээнд барихын тулд өдөр тутам уух нь чухал болохоос биш өдрийн  аль цагт уух нь хамаагүй. Жишээ нь хэт өндөр тунгаар долоо хоног тутамд уухад цусан дахь Д аминдэмийн хэмжээ эхлээд хангалттай өндөр түвшинд хүрэх боловч дараагийн тунг авах хүртэл маш хурдан хугацаанд шимэгдэн алга болдог. Өөрөөр хэлбэл тогтмол бус хэрэглээ нь ямар ч үр дүнгүй байдаг. Та өдөр бүр зөвшөөрөгдөх тунгаар буюу 1000-аас 4000 олон улсын нэгжээр /ОУН/ тогтмол хэрэглэснээр өөрийн бие дэх Д аминдэмийг хангалттай хэмжээнд байлгах боломжтой юм. 4000 олон улсын нэгж /ОУН/ тун нь сүүлийн үеийн судалгааны үр дагуу эрдэмтдийн зөвлөж буй хэмжээ юм.

АСУУЛТ: Д аминдэм хүний биеийн аль хэсэгт хуримтлагдаж, ямар хугацаанд хүний биед агуулагддаг вэ?

Д аминдэм нь голчлон булчин, элэг болон өөхөн эдэд хуримтлагддаг. Гэхдээ маш хурдан задардаг учраас зуны цагт Д аминдэмийг хангалттай хэмжээнд аваад түүнийгээ өвөлжин хадгалаад хэрэглэнэ  гэдэг харамсалтай нь  ямар ч боломжгүй. Хүний бие ингэж ажилладаггүй. Иймд бие эрхтэн эрүүл байхад шаардлагатай Д аминдэмийг тогтмол хэрэглэх шаардлагатай.

Герман болон Монгол улс нь газар зүйн байршлынхаа дагуу өвлийн цагт нарны цацраг нь маш ташуу тусдаг. Энэ нь арьсанд Д аминдэм үүсэхэд хангалтгүй байдаг. Д аминдэмийн талаар маш олон судалгаа Монголд болон Дэлхий дахинаа хийгдсэн, одоо ч хийгдэж байна. Эдгээр судалгааны үр дүнд Монголчуудын дунд Д аминдэмийн дутагдал маш өндөр хэмжээнд тархсан.

АСУУЛТ: Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд Д аминдэмийг хэрхэн хэрэглэх вэ?

Нярай хүүхдүүдийн хувьд хөхний сүүгээр Д аминдэмийг  хангалттай хэмжээнд авч чаддаггүй. Хөхний сүү нь литр тутамдаа 12- 18 олон улсын нэгж /ОУН/ Д аминдэмийг агуулж байдаг. Хэрэв хүүхэд 1.5- 2.5 литр сүү өдөрт ууж байна гэж үзээд дунджаар 2 литр гэж тооцооллыг хийвэл өдөрт 190 олон улсын нэгж /ОУН/ Д аминдэм авч байна гэсэн үг. Олон улсын зөвлөмжөөс харахад нярай хүүхдийн Д аминдэм хэрэгцээг 500 олон улсын нэгж гэж үзсэн байдаг. Тэгэхээр бидний тооцоолж гаргасан  өдрийн тунгийн тал хэмжээнд нь ч хүрэхгүй байна. Хэрэв бид нярай болон нялх хүүхдэд хөхний сүүний хажуугаар нэмэлтээр Д аминдэм өгөхгүй бол ясны тогтолцоонд нөлөөлөх, дархлааны хөгжил болон өвчин эсэргүүцэх чадвар буурах зэрэг шинж тэмдгүүд илрэх эрсдэлтэй. Өндөр настай хүмүүст Д аминдэмийг нэмэлтээр хэрэглэх нь маш чухал. Учир нь нас ахих тусам арьсны Д аминдэмийг  нийлэгжүүлэх чадвар багасдаг юм. Өмнө нь Германд загасны махыг хүнсэнд өргөн ашигладаг байсан. Загасны мах нь бусад хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулбал Д аминдэмээр баялаг. Одоо бидний хэрэглэж байгаа хүнс, мөн Монголчуудын хэрэглэдэг хүнсэнд загасны мах маш бага ордог. Тиймээс цусан дахь Д аминдэмийн хэмжээ бага байгаа нь гайхмаар асуудал биш юм.

 

АСУУЛТ: Танай компаний хувьд Витамин Д3 Хеверт бүтээгдэхүүнийг Монгол Эм Импэкс Концерн компанитай хамтран Монголд нэвтрүүлээд байна. ХЕВЕРТ компани болон Витамин Д3 Хеверт бүтээгдэхүүний талаарх мэдээллийг уншигчдад өгөхгүй юу?

Юун түрүүнд хэлэхэд Хеверт Витамин Д3 нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, зах зээлд худалдаалагдах бүрэн зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн юм. Олон улсад чанар, үр дүн нь  баталгаажсан бүтээгдэхүүн. Витамин Д3 Хеверт бүтээгдэхүүнд олон чухал давуу тал бий. Тухайлбал нярай болон нялх хүүхдэд хэрэглэж болох бөгөөд шүлсэнд уусдаг тул хэрэглэхэд их тохиромжтой байдаг. Насны ямарч хязгаарлалт байхгүй. Дөнгөж төрөөд эхний өдрөөс ч хэрэглэж болно.

Өөрөөр хэлбэл дөнгөж төрсөн нярайгаас эхлээд ахмад настан хүртэл гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан бөгөөд лактоз болон глутен агуулаагүй. Мөн өмнө нь дурдсанчилан Германд үйлдвэрлэгдсэн дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн юм. Бас нэг давуу тал нь та савлагааг нь харах юм бол шахмал тус бүрээрээ тусгаарлагдсан аюулгүй байдлыг хангасан савлагаатай, авч явахад авсаархан. Нэг шахмал нь илүү ч үгүй дутуу ч үгүй яг 1000 олон улсын нэгж витамин Д агуулсан байдаг. Голоор нь маш амархан хуваагаад 500 Олон улсын нэгжтэй хоёр хэсэг болгож болно. Энэ нь нярай хүүхдэд хэрэглэхээр заасан тунтай тохирох юм. Эдгээр нь хэрэглээг маш хялбар аюулгүй болгож байгаа юм. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хэрэглэж болдог, өөрөөр хэлбэл хүн болгоны хэрэгцээг хангаж байна гэсэн үг.

Хеверт компаний хувьд 1956 онд үүсгэн байгуулагдсан. Бид зах зээлд 100 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. Үүний ихэнх нь байгалийн гаралтай эмчилгээний бүтээгдэхүүн байна. Хеверт эмийн үйлдвэр нь Дэлхий дахинд байгалийн гаралтай эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч бөгөөд бид энэ чиглэлийн үйлдвэрлэлээрээ Дэлхийд 5-д ордог. Бид Витамин Д3 Хеверт бүтээгдэхүүнийг 2016 оноос Монгол улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн. 95 жилийн арвин түүхтэй Монголын эм хангамжийн салбарын анхдагч “Монгол Эм Импэкс Концерн”-той хамтран ажиллаж байгаадаа маш баяртай байдаг. Хеверт компани, Монгол Эм Импэкс Концерн хамтран Монголын ард түмэнд Германы өндөр чанартай шилдэг бүтээгдэхүүнийг хүргэхээр зорьж ажилласан, тиймдээ ч бүтээгдэхүүн маань Монголчуудын таашаалд ихээхэн нийцэж байгаа. Бид нарны цацрагийг билэгдсэн шар савлагаатайгаар Витамин Д3 Хеверт бүтээгдэхүүнийг Монголд нийлүүлж байгаа бөгөөд 1000 олон улсын нэгж /ОУН/ бүтээгдэхүүн нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн гэдгийг дахин дурдмаар байна. Энэ нь чанар, үр дүн нь баталгаажсан найдвартай бүтээгдэхүүн гэсэн үг юм. Тун удахгүй 4000 олон улсын нэгж /ОУН/ бүхий витамин Д3 Хеверт бэлдмэлийг Монголын хэрэглэгчдэд хүргэх болсныг дуулгахад таатай байна.

Танд баярлалаа.


Д аминдэм уушгины өвчлөлөөс сэргийлдэг
2020-11-18 13:12:41
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0