Мягмар, 2024-04-23
Б.Бумдэлгэр: Халдвар авсан хүмүүсийг хөнгөн байсан ч гэрээр эмчлэхгүй

Эрүүл мэндийн яамны Судалгаа төлөвлөлтийн газрын дарга Б.Бумдэлгэр мэдээлэл өглөө.
 
-Иргэд PCR шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Хүссэн хүн бүхэнд PCR шинжилгээ хийх боломж байгаа юу?
 
-Халдвар хүн амын дунд өргөн тархчихсан. Энэ тохиолдолд хүн бүхнээс PCR аваад байх нь учир дутагдалтай байна. PCR шинжилгээ хийхэд хугацаа шаарддаг. Наад зах нь 24 цаг шаарддаг. Тиймээс тактикаа өөрчлөх хэрэгтэй байна. Халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болсон хүний шинж тэмдгийг ажиглаад, шинж тэмдэг илэрсэн бол түргэвчилсэн оношлуур тавина. Түргэвчилсэн оношлуурын хариу 10 минутад гарна. Эерэг гарвал батлагдсан хүнтэй хамт эмнэлэгт хүргэнэ. Гэхдээ хүндрэх магадлал байна уу гэдэг эмнэлзүйн үнэлгээг хийнэ. PCR шинжилгээгээр батлагдсан хүмүүс тодорхой хугацааны дараа хүндэрч ирж байна. Тиймээс анхнаасаа очоод хүндрэх магадлалтай хүмүүсийг эмнэлэгт хүргэх тактик барьж байна. Хүн бүхэнд PCR шинжилгээ хийхэд ачаалал нэмээд байна. Тиймээс аль болох эрсдэлтэй, халдвартай хүмүүсээс PCR шинжилгээ авах бодлого барьж, бусад тохиолдолд түргэвчилсэн оношлуур хийнэ.
 
-Тактикаа өөрчилсөн гэж байна. Ямар, ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
 
-Өчигдөр сайдын тушаал гарч коронавирусийн хариу арга хэмжээний тактикаа өөрчилсөн. ХӨСҮТ бол бүх ачааллыг үүрдэг байсан. Одоо халдварт өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээний багийг дүүрэг болгон дээр байгуулна. Нэг үгээр хэлбэл, ХӨСҮТ дүүрэг бүхэн дээр ажиллана. ХӨСҮТ дүүрэг бүхэн дээр хүрч ажиллаж чадахгүй байна. Өмнө нь ХӨСҮТ бүх эерэг тохиолдол дээр очдог байсан. Одоо дүүргийн эмч нар гэрээр нь очоод хүмүүсийнхээ биеийн байдлыг үнэлээд хүндрэх магадлалтай хүмүүсийг эмнэлэгт авчирч, хөнгөн өвдөх магадлалтай хүмүүсийг тусгаарлах чиглэл өгч байна. 
 
-Тандалтын багийн хүчин чадлыг нэмнэ гэсэн.  Хэрхэн нэмэх вэ?
 
-Бидний төлөвлөгөөгөөр гаднаас вакцин орж ирэх байсан ч манай улсаас үл шалтгаалан вакцин орж ирэх хугацаа хойшилсон. Тиймээс халдварыг хумих өөр арга хэмжээ авах шаардлагатай болсон. Хамгийн чухал нь тандалт гэж үзэж байгаа. Эерэг гарсан хүмүүсийг илрүүлж, эрүүл хүмүүсээс тусгаарлах. Эерэг хүмүүсийг гэрт нь үлдээж болохгүй. Хөнгөн байсан ч гэрт нь үлдээхгүй. Тандалтын багийн хүчин чадлыг нэмнэ. УОК тандалтын багийн хүчин чадлыг нэмэхээр 48 машин жолоочтой нь шийдэж өгсөн. Мөн резидент эмч нарыг дайчлахаар болж 300 гаруй резидент эмч дайчлагдан ажиллаж байна. Резидент нар улаан бүс рүү орж байгаа учраас өөрсдөө халдвар авах эрсдэлтэй. ХӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг 24 цаг улаан бүст ажиллачихаад гэртээ харьж байгаа. Тиймээс гэрийнхэндээ халдвар тараах эрсдэл маш өндөр байгаа. Сүүлийн үед резидент эмч нар тусгаарлагдах хүсэлт тавьсан. Улаан бүст ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын гэр бүлийг хамгаалах ёстой. Тиймээс тусгаарлах байр хайж байна. Тодорхой байгууллагууд руу хандсан. УОК, ЭМЯ санхүүжилтийг нь шийдэхээр ажиллаж байна. Гэхдээ байр орон сууцаар хангах хүсэлтэй байгууллага аж ахуй нэгж байвал одоо яг туслах цаг нь гэж хэлмээр байна.
 
УОК эмнэлгийн ажилчдаа байгаа вакцинаараа вакцинжуулах чиглэл өгсөн гэж ойлгосон. 

Б.Бумдэлгэр: Халдвар авсан хүмүүсийг хөнгөн байсан ч гэрээр эмчлэхгүй
2021-04-15 14:08:22
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0