Мягмар, 2024-04-23
Э.Бат-Үүл: Ардчилсан намаас нэр дэвшсэн хүмүүсийн хэн нь ч ерөнхийлөгчийн ажлыг нэр төртэй хийж чадна

 

Монгол Улсын баатарНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулжээТаныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөхөөр боллоо гэсэн мэдээлэл цацагдсанТа дэвших үү?

-Үгүй. Хүн чаддаг ажлаа л хийх хэрэгтэй. Би нийслэл хотын даргадаа өрсөлдөх бодолтой байгаа. 2012-2016 оны хооронд Ардчилсан Намаас нийслэлд хийсэн олон ажлыг МАН “хорлон сүйтгэх”-ийг хараад сүүлийн хэдэн жил сэтгэл шимширч яваад тэсэлгүй дахин Хотын даргад өрсөлдөхөөр хатуу шийдсэн.

-АН-аас нэр дэвших бусад өрсөлдөгчийн тухайд та юу хэлэх вэХэн намаасаа дэвших эрхээ олж авах магадлалтай вэ?

-Одоогоор нэр дэвшигдэхээр олны дунд зонхилж яригдаад байгаа Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин нар бүгдээрээ л гайхалтай манлайлагчид, ардчиллын төлөө үхэхэд ч бэлэн баатрууд. Хэн нь ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг нэр төртэй хашиж чадна.

-АН даргыг Улсын дээд шүүх бүртгэсэнгүйУлсын дээд шүүхэд МАН нөлөөлж байна гэх хардлагыг танай намынхан болон та өмнө нь хэлж байсан?

-Шүүхийн шийдвэрийн тухай мэдээллийг вэб хуудаснаас нь харсан.Тэр мэдээллээс харахад хоорондоо эвлэрч ирэхээр нь бүртгэх юм байна гэж ойлгогдсон. Шүүх хараат бус үйл ажиллагаа явуулж байгаа гэдэгт итгэж байна. Хэрэвзээ МАН-ын захиалгаар АН-ыг бүртгэхээс татгалзаж байгаа бол маш ноцтой эрүүгийн хэрэг бөгөөд хожмын хариуцлага хүндээр бууж таарна.Бас нийгмийг аюултай тогтворгүй байдал руу түлхэнэ. Ковидын “дарангуйлал”-аас болоод нийгэм нэлээд гүнзгий стресст ороод байгааг эрхбиш МАН-ыхан ойлгож байгаа байлгүй!

-Одоо цаашид яах ёстой вэАН дотоод асуудлаа шийдэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй болох эрсдэлтэй харагдаж байна?

-Арай үгүй байлгүй. УИХ-д суудалтай, хууль ёсны намыг сонгуульд оруулахгүй гэвэл АН-ыг тарааж байгаагаас өөрцгүй зүйл бодно. АН гудамжинд гарч тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрнэ.Мэдээж, зүгээр сууж байгаад тараалгадаг нам гэж үгүй. Тэр тусмаа Ардчилсан нам!

-Өчигдөр АН-ын даргаар сонгогдоод буй О.ЦогтгэрэлМ.Тулгат нар уулзсан гэсэн юу болсон болЕр нь ямар гарц харагдаж байна вэ?

-Ерөнхийлөгчийн сунгааг цахимаар явуулахаас өөр аргагүй байгаа.Ковидын хөл хорионы дэглэмийг зөрчвөл, хууль зөрчиж нэр дэвшүүлсэн гэгдэх эрсдэлтэй.Хоёр тал сунгаагаа хуульд нийцүүлэн хэрхэн явуулах талаар санал солилцсон.Цахим сунгаа л ковидын үеийн өнөөгийн шаардлагад нийцэж байгааг М.Тулгат дарга О.Цогтгэрэлд ойлгуулахыг хичээж байгаа.

-Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй боллооЦэцийн дүгнэлт болон энэ асуудлын эргэн тойронд та ямар байр суурьтай байна вэ?

-Саяхан З.Энхболд ярилцлагадаа У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байхаар тохирсон байсан гэх тухайгаа ярьсан байна билээ. МАН-тай тохирно гэж яаж бодож чадсан юм бүү мэд! У.Хүрэлсүх “Ах дүү шиг явсан” Х.Баттулгыгаа “Хулхидна шүү!” гэж хоёр жилийн өмнөөс л би хэлээд, бичээд байсан. Ерөнхийлөгч зарчимтай нөхдийнхөө үгийг сонсох л ёстой байсан. З.Энхболд, Д.Лүндээжанцантай нийлээд нэр дэвших эрхгүй болгож байна шүү гэж миний бие хамгийн түрүүн анхааруулж байсан.

Үнэндээ З.Энхболд Ерөн-хийлөгчийг муухай араар нь тавьсан даа. Тийм үзэшгүй муухай юмыг хараад би аргаа барахдаа З.Энхболдыг “Төрийн тайган” гэж цоллож байв.

-Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг татан буулгах захирамж гаргажУлсын дээд шүүхэд хүргүүлсэн?

-Ерөнхийлөгч уурлахаараа аль нэг намыг тараадаг жишиг тогтвол Ардчилал устаж байгаа нь тэр. МАН-аар зогсохгүй сүүлийн үед Ерөнхийлөгчийг дэмжигч манай зарим нэг овилгогүй партизануудаас Ардчилсан намыг тараана гэж орилдог боллоо. Ёстой хуцав аа. Тараах гээд үзээрэй л дээ.

-Хэрвээ Ардилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй болвол юу болох вэ?

-Ковидын стресстэй байгаа ядуурч туйлдсан олон түмэн юунд ч уруу татагдаж мэднэ гэдгийг шийдвэр гаргагчид онцгой анхаарах хэрэгтэй.Одоо үймээн самуун болвол түүнийг ашиглан дарангуйлал ч тогтож болзошгүй! Сүүлийн үед улс төр зэвсэгт хүчнийг тойрон яригдаад байна шүү дээ.

-МАН-ын дарга У.Хүрэлсүх манай сонинд өгсөн ярилцлагадаа АН-ын асуудалд мөн байр сууриа илэрхийлсэн байна лээ?

-МАН дангаараа нийгмийнхээ дотоод түрэлтийг ч зогсоож дийлэхгүй, гадаад тал дахь геополитикийн дарамтыг ч дийлэхгүй. У.Хүрэлсүхийн үг энэ үнэнийг ухаарсан үг мөн бол их л сайнсан.Ер нь эрх баригчид ажлаа хийж чадахгүй бол дараа нь солиод АН-ыг сонгочих юм чинь гэдэг итгэл найдвар ард түмэнд нээлттэй байвал олон түмэн илүү аядуу байдаг. Хүчээр өөрчлөхөөс өөр аргагүй гэсэн байдал руу түлхчихвэл жинхэнэ аюул болно доо. Ардчилал бол нийгмийн хийг гаргаж чаддаг хамгийн шилдэг тогтолцоо юм шүү дээ. Ардчилсан намын тухайд ярьсан хэсэгт ингэж хариулах байна. Харин одоо Ардчиллын тухай ярьсан хэсгийг нь хариулъя.Үр хүүхдээ эрх чөлөөтэй, аюулгүй амьдруулах үндэс нь ардчилал гэсэн санаа нь гүн утгатай үг юм. Энэ гүн утгатай үгийг түүний ярилцлагын, коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга шиг ярьж байгаа сэтгэлгээний хэлбэр нь гутааж байна билээ.Мань эр сэтгэлгээгээ дагавал дарангуйлагч болохоор,үр хүүхдүүдээ бодвол ардчилагч болохоор салаа замын үзүүр дээр зогсож байна. Шударга ёс гэдэг үгийг коммунист контекстоорр хэлээд байгааг нь харахаар дарангуйлал руу хэлбиймээр харагдсан.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухайд бол хүнд үед фронтоо хаяад явсан генерал ямар нүүрээрээ эргэж ирэх гэж байгаа юм бол ам асуумаар. Улс төр хурцдахаас сэргиийлж Ерөнхий сайдаасаа огцорсон гэх атлаа одоо болохоор улс төрийг хурцдуулж сонгуульд орно гээд байгаа нь ямар ч логик алга. Ах дүүс шиг явсан МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч хоёрын хонзогносон “зодоон” Ерөнхийлөгчийн сонгуулийг үймээн самуун болгож мэдэхээр байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин 

 

 


Э.Бат-Үүл: Ардчилсан намаас нэр дэвшсэн хүмүүсийн хэн нь ч ерөнхийлөгчийн ажлыг нэр төртэй хийж чадна
2021-05-01 10:20:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0