УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар өнгөрсөн зургадугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг төслийг сая намрын чуулганы эхний хуралдаанаар хэлэлцэхийг нэгхэн гишүүний саналаар дэмжив. Бараг л унахаа дөхсөн.
Төслийг Их хурал хэлэлцэхтэй зэрэгцсэн “гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох;” гэх гол заалт нь нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулав. Хөрөнгө оруулагчийн босгыг хоёр дахин бууруулж, 50 мянган ам.доллар болгоно гэдэг нь хуучин “Ланд-200” автомашин ч авч хүрэхгүй мөнгө зэргээр егөөдөв. Нэмэлт өөрчлөлт оруулах заалт нь зүүмжлэл дагуулаад эхэлтэл төслийг өргөн барьж, гарын үсэг зурсан П.Анужин, Д.Өнөрболор нар төслөө татна, бид ийм хууль өргөн бариагүй, “Бид улс үндэснийхээ эрх ашгаас урваагүй” гэж эргэж буцлаа.
Гишүүн П.Анужин, Д.Өнөрболор нар төслийг санаачлагч, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягийг буруутгав. Тэдний мэдэгдлээс харвал гадаадын хөрөнгө оруулагчийн босгыг 50 мянга ам.доллар болгох, гэр бүлд нь олон удаагийн виз олгох нь улс үндэстнийхээ эрх ашгаас урвасан заалт бололтой юм.
УИХ-ын гишүүн П.Анужин “Монгол Улсын эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой хуулийн өөрчлөлт явж байхад үг үсгийг уншихгүйгээр гарын үсэг зураад явдаг гишүүн байхгүй. Би хууль төсөл бүрд үг, үсэг, таслал бүрээр нь уншиж асуудалд хандах баримталдаг. Хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлал, агуулгыг би дэмжиж гарын үсэг зурсан. Харин хууль санаачлагч, боловсруулагч Х.Ганхуяг УИХ, байнгын хороонд оруулж ирэхдээ өөрөө шинээр зүйл заалт нэмж, хамтран санаачлагчдаа мэдэгдэхгүйгээр хэлэлцүүлэгт оруулаад ирсэн. Г.Ганхуяг гишүүн яригдаагүй заалтыг санаатайгаар оруулж ирсэн” гэсэн юм.
Харин Д.Өнөрболор гишүүн хэлэхдээ “Миний танилцсан төсөлд хөрөнгө оруулалтын босго, хувь хэмжээтэй холбоотой нэг ч заалт, үг байгаагүй. Х.Ганхуяг гишүүн санаатай ийм заалт оруулж ирлээ, та ёс зүйтэй бай” гэж мэдэгдсэн. Тэгвэл гишүүн Х.Ганхуяг "Хууль санаачлагчид бүгд төсөлтэйгөө танилцсан. Үг, таслал, цэг ч нэмээгүй" гэсэн тайлбар өгчээ.
Танилцуулахад, Х.Ганхуяг бол ХҮН-аас АН-д, АН-аас МАН-д орж УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн. П.Анужин, Д.Өнөрболор нарын ярьснаар бол Хөрөнгө оруулалтын хуулийн хэл ам татлаад буй заалтыг Х.Ганхуяг гишүүн нэмсэн байна.
Эндээс П.Анужин, Д.Өнөрболор нар гарын үсэг зурсан төслөөсөө эргэж буцаж, нийгмийн шүүмжлэлээс айж Х.Ганхуягаа түгжилдсэн үү. Эсвэл Х.Ганхуяг нь үнэхээр өөрөө шинэ заалт нэмж өргөн бариад, хамтран санаачлагчдаа түгжилдсэн үү гэдэг асуулт гарна.
Гэхдээ тэд бие биеэ түгжилдэх нь нэг хэрэг. Харин чухал хуульд гоомой хандаж улсаа түгжилдэх вий! Монгол Улсад хөрөнгө оруулалтын сайн хууль, мөнгө, хөрөнгө оруулагч, хөгжил хамгийн их хэрэгтэй. Харин Монголын төрд түгжлүүд хэрэггүй.
| Хэн нь түгжил вэ |
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38
Ухаахудагийг Ж.Оджаргал авч үлдэх юм байна, Үндсэн хуулиас “… Стратегийн орд” гэдгийг авч хаях юм байна
2025-09-23 08:43:02