Мягмар, 2024-04-23
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Орон нутгийн сонгууль гээд солиорчихсон явж байна, ирж чуулгандаа сууж, ажлаа хийх хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2020.10.08/  ирц бүрдэхгүй байсаар эхлэх ёстой цагаасаа 40 минут хоцорч эхэлсэн.Өчигдрийн чуулган 53.3 хувийн ирцтэйгээр дөрвөн асуудал хэлэлцээд чуулганыг өндөрлүүлсэн юм. 
 
Харин өнөөдөр мөн л ирц бүрдэхгүй тул чуулганы нэгдсэн хуралдаан тасалдаж байна.  Өчигдрийн хувьд УИХ-ын 75 гишүүний 30 гаруй нь хөдөө орон нутагт томилолтой байсан бол өнөөдрийн хувьд хотын гишүүд ч тойргийнхоо ИТХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн ажилд оролцож байна.  УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид орон нутгийн сонгуульд дайчлагдаж, төрийн ажлыг цалгардуулахыг хориглоно гэж хуульд заасан байдаг.
 
Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  “Ганбаатар бид хоёр ч гэсэн сонгогдсон тойрогтоо очоод ажиллавал ажиллана. Орон нутагт томилолттой гээд байгаа гишүүд чинь орон нутгийн сонгууль дээр ажиллаж байна. УИХ-ын чуулгандаа суух ёстой.  Орон нутгийн сонгууль гээд солиорчихсон явж байна, ирж чуулгандаа сууж, ажлаа хийх хэрэгтэй. Ард түмнээсээ сонгогдсон бол ажлаа хийх ёстой" гэх зэргээр байр сууриа илэрхийлж байв. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Орон нутгийн сонгууль гээд солиорчихсон явж байна, ирж чуулгандаа сууж, ажлаа хийх хэрэгтэй
2020-10-09 14:43:02
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0