Баасан, 2024-04-26
МАН: Хар машины асуудлаар тагнуулын байгууллагад хандлаа

МАН-аас өнөөдөр /2020.10.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сонгуулийн дүнг хакердах, хар машины тооллогод итгэхгүй байх үзэгдэл сүүлийн үед гарч байгаа учраас холбогдох асуудлаар Тагнуулын ерөнхий газарт гомдол гаргаж байгаа юм байна. Түүнээс гадна УИХ болон орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компаниуд хэвлэж байгаа гэсэн мэдээлэл гарсан нь ташаа мэдээлэл юм. Энэ нь бусдын нэр төрд халдаж байгаа, хуурамч мэдээлэл юм. Тиймээс Нийслэлийн МАХН-ын дарга Д.Эрдэнэжамъяаныг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн гэдгийг хэллээ.

Хар машиныг хакердсан гэж мэдэгдэж байгаа нам, улстөрчид өөрсдөө бас хар машинаар сонгогдож гарч ирсэн, МАН ч, АН ч ялж байсан учраас хар машиныг хакердах боломжгүй гэдэг нь харагдах байх гэдгийг тодотголоо.

Мөн сонгуульд өрсөлдөж байгаа намууд нэр дэвшигчдийн нэр төрд халдсан, худал ташаа мэдээлэл түгээж байгаагаа зогсоохыг хүсч байна гэлээ.

 
 

 


МАН: Хар машины асуудлаар тагнуулын байгууллагад хандлаа
2020-10-13 16:37:49
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ