Пүрэв, 2024-03-28
Амралтын өдрүүдэд 242 зам тээврийн ослын дуудлага бүртгэгджээ

Энэ сарын 18,19-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 349 дуудлага хүлээн авснаас 242  зам тээврийн ослын шинжтэй дуудлага байв. Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2,2 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 10,3 хувиар тус тус өсжээ.  Харин ослын улмаас гэмтсэн хүн 33,4 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон хэрэг 66,7 хувиар буурчээ.
 
Зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна. 
 
​Ноцтой зам тээврийн осол: 
2020.04.18-ны шөнийн 23 цаг 40 минут орчимд ЧД-ийн 17-р хороо Чингэлтэй замд Hyundai Sonota-5 маркийн Б жолоочтой автомашин сурагчийн гудамжин дахь тоот хашаа, гэрийг мөргөж, гэрт байсан 74 настай, эмэгтэй Т-гийн амь насыг хохироосон хэргийг шалгаж байна. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/драгер-1,81%/.
 
Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг баривчилж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  
 
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн байна.   
 
4 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдсэн Ноцтой зам тээврийн осол, хэргүүд:
Мөн өдрийн 15 цаг 15 минут орчим ХУД-ийн 14-р хороо Тууш зам, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын явах замд Yamaha YZF-R6 маркийн мотоцикд онхолдож, жолооч 36 настай, эрэгтэй Л-гийн амь нас хохирсон, 
 
2020.04.17-ны 16 цаг орчимд Говь-Алтай аймгийн Дарив сумын 1-р байгийн нутаг “Хүрэн толгой” гэх газар асфальтан замд Toyota Prado-120 маркийн Т жолоочтой автомашин онхолдож, зорчигч  29 настай, эрэгтэй Д, 23 настай, эмэгтэй А-гийн амь насыг  хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна. 
 
Замын хөдөлгөөнд оролцохдоо:
 
    Тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
    Архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх,
    Явган зорчигч хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлах,
    Өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж, Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.  

Амралтын өдрүүдэд 242 зам тээврийн ослын дуудлага бүртгэгджээ
2020-04-20 09:25:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ