Хүүхэд байхад наадмыг ер тоодоггүй байж билээ. Надаас бусад нь наадам гээд хөл нь газар хүрэхгүй л хөөрдөг сөн. Учир нь наадмаар Цагаан сар, Шинэ жил шиг бэлэг өгдөггүй гэж бодохоор муухай баяр гэж төсөөлдөг байлаа. Яах вэ морь унадаг хүүхдүүдэд бол гоё л байсан байх.
Би сумын төвийн хүүхэд, дээр нь үеийнхнээсээ жаахан биеэрхүү байсан учраас морь малнаас багасаа хол өссөн дөө. Харин одоо хаврын цас хайлж, шинэ ногоо цухуйхтай зэрэгцээд л наадам боллоо доо, энэ жил хэн түрүүлдэг бол, хэний морь торгон жолоогоо өргөх бол гэх бодол өөрийн эрхгүй сэтгэл баясгана.
Нийгэмд улс төр хаашаа эргэх бол, хэнд хариуцлага тооцож, хэний хулгай, луйвар илчлэгдэж, хэн нь албан тушаалын төлөө үхэлдэн тэмцэх бол гэж харах хэсэг байхад, наадам хаяанд ирлээ, энэ жил манай нутгийн тэр бөх цол авах болов уу, хэний морь айрагдах бол, ямар шинэ мэргэн цолтон төрөх бол хэмээн өөр хоорондоо ярилцаж, өнгөрсөн жилийн наадмын дурсамжаа хуваалцах хүмүүс ч олон байна.
Нээрээ энэ жил хэн түрүүлэх бол оо. Улсын аварга О.Хангай түрүүлж даян болчих юм биш биз дээ. Үгүй юм аа гэхэд чансаагаараа тэргүүлж байгаа улсын заан Б.Бат-Өлзий цолоо ахиулах байлгүй… Одоо та намайг аль нутгийн хүн болохыг мэдсэн байх…
ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин
| Наадам айсуй… |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24