Хэрвээ та, авлигын хэрэгт холбогдоод, Монголоосоо дүрвэж, гадагш “шувуу” болон нисээд буцаж ирж чадахгүй байгаа бол;
Хэрвээ та, Оюу толгойн гэрээг байгуулах үеэр авлига авч, албан тушаалаа ашиглаж хувийн эрх ашгаа хангасан бол;
Хэрвээ та, Дубайн гэрээтэй хамаатай бол; Хэрвээ та, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой бол;
Хэрвээ та, стратегийн ордуудад хувь эзэмшдэг бол; Хэрвээ та, “Ухаахудаг”-тай хамааралтай бол;
Хэрвээ та, нүүрсний хулгайд сэжиглэгдэж шалгагдсан бол;
Хэрвээ та, нүүрсний оффтейк гэрээгээр төмөр зам барьсан бол;
Хэрвээ та, Хөгжлийн банкнаас зээл авч, бас өгч “чанаргүй” ангилалд оруулсан бол;
Хэрвээ та, Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан хууль бус схемийн оролцогч бол;
Хэрвээ та, Дарханы Төмөрлөг, Хөтөлийн цементийн үйлдвэрийн хууль бус хувьчлалтай холбоотой бол;
Хэрвээ та, тусгай сангаас хулгайлж байсан бол;
Хэрвээ та, Баялгийн сан дэмий, баялаг нийтэд биш одоогийн эздэд байх нь дээр гэж үздэг бол?
Хэрвээ та, албан тушаалаа ашиглаж, авлигаар, хууль бусаар олж авсан хөрөнгөө хураалгахаас айж байгаа бол;
Хэрвээ та, үхлээс аварч, амьдрал өгснийг нь умартаж, ар нуруунаас нь хатгаад ч болов албан тушаалд нь очихоор шийдсэн бол;
Хэрвээ та, “шударга ёсны хуулийн илд”-ээ гээж “Батмөнхийг хаан суулгаж, би хатан нь болно” гэдэг шиг дараагийн засагт сайд болох хүсэлтэй бол;
Танд “айдас” байна. Эдгээрээс байх аваас “Түүнийг огцруулъя” бүрэн эрх, түмэн шалтгаантай гэсэн үг. Л.Оюун-Эрдэнэ огцрох нь танд ашигтай. Бас тэр Ерөнхий сайд байх нь танд аюултай!
Б.Баяр
Эх сурвалж: polit.mn
| “Айдас”-тай хүмүүст Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх нь ашиггүй, бас аюултай! |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24