Бямба, 2024-11-09
Нийт гэмт хэргийн 47.4 хувь нь далд аргаар үйлдэгджээ

Монгол улсын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилго бүхий хэвлэлийн хурал /2020.01.09/ Нийслэлийн цагдаагийн удирдах газарт зохион байгуулагдлаа. 

Энэхүү хэвлэлийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус албаны Статистик мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Мөрдөн байцаах албаны Захиргаа, хяналт шалгалт үнэлгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Энхбаяр, мөн албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг, Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх нар оролцлоо.

2019 онд цагдаагийн байгууллагад нийт 31.524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 4696 буюу 13.0 хувиар, Нийслэлд 20.261 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5391 буюу 21.0 хувиар тус тус буурчээ.

Нийт гэмт хэргийн 14.956 буюу 47.4 хувь нь далд аргаар үйлдэгдсэн ба гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 8.9 хувиар өссөн байна.

Цагдаагийн байгууллагад 2.175.825 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 28.1 хувиар өсч, нийт бүртгэгдсэн зөрчлийн 2.151.809 буюу 99.2 хувьд нь цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч, 16.256 буюу 0.8 хувьд шүүгч шийтгэл ногдууллаа.


Нийт гэмт хэргийн 47.4 хувь нь далд аргаар үйлдэгджээ
2020-01-10 12:14:59
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ