Пүрэв, 2024-03-28
Тагнуулын ажилтнууд дээрэм хийсэн гэх хэргийг шалгаж байна

2020 оны нэгдүгээр сарын 23-24 нд шилжих шөнө буюу өчигдөр шөнө ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэрэг гарсан талаар мэдээлэл гарсан. Тодруулбал Тагнуулын ерөнхий газрын тусгай хэлтсийн дарга болон дөрвөн ажилтан энэхүү хэргийг үйлдсэн бөгөөд байлдааны галт зэвсэг ашигласан байж болзошгүй аж. 
 
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Дээрмийн хэрэг гарсан нь үнэн. Шалгаж байна" гэх мэдээлэл өгч байна. Тухайн тусгайгийн ажилтнуудыг саатуулж, байлдааны галт зэвсгийг нь хурааж авч Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. 

Тагнуулын ажилтнууд дээрэм хийсэн гэх хэргийг шалгаж байна
2020-01-24 12:24:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ