Мягмар, 2024-05-28
Дуучин Э.Минжинсор: Хүчирхийлэлд өртсөн учир нь олдсон. Люминотой хамааралгүй

Дуучин Э.Минжинсор өөрийн цахим хуудаснаа хүчирхийлэлд өртсөн талаараа мэдээлсэн. Тодруулбал, Өчигдөр орой дуучин Э.Минжинсорын цомгийг авъя гэж дуудсан этгээд түүний гарыг зүсээд, толгой руу нь өшиглөөд зугтсан юм. Харин энэ хэргийг Люмино хамтлагтай холбоотой гэж хүмүүс үзэж буй. Тэгвэл дуучин Э.Минжинсор үүнтэй холбогдуулан өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг хийжээ.

Тэрбээр, "Хүчирхийлэлд өртсөн учир нь олдсон. Тэр нь Люминотой хамааралгүй юм шүү. Миний эрүүл мэнд хэвийн байгаа. Эвгүй галзуу фэнүүд байдаг юм байна. Ээж болохоор энэ сэдвийг орхилоо. Миний хувьд ерөнхийдөө нам гүм байдаг хүний хувьд уучлал хүсье" гэжээ.

Ташрамд дуулгахад, дуучин Э.Минжинсор цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй байна.https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fpermalink.php%3Fstory_fbid%3Dpfbid02xK4xbtaFHyHq4yB11ynFG8qDeqPzsV9uJdBKURbuhPhqpkU9qH4i36eYRiTkwjv4l%26id%3D100084898836085&show_text=true&width=500

Харин үүнтэй холбогдуулан Люмино хамтлагийн Бажи /Б.Батхишиг/ өөрийн цахим хуудаснаа "Энэ гэхдээ аливаа зүйлд бас хэм хэмжээ гэж байх ёстой байхаа. Угаасаа хүнийг ингэж л хүчээр хэрэг үйлдсэн болгож дараа нь social-аар хүмүүсийн тархийг угаадаг байх гэж бодлоо. Өдий насанд зүгээр л хараар бодоход ийм зүйлс хийгээд явах хүмүүс бид нар мөн үү сайн боддоо. Өнөөдрийг хүртэл 25 жил уран бүтээл хийхдээ бүх муу муухай зүйлээс хол явж, сайн сайхныг сайн талаас нь харуулах гэж хичээсэн цөөхөн хамтлагуудын нэг байх. Зодоон ч хийж бараг үзээгүй хүмүүс, тэхэд ингэж бас болох уу ??? Үнэхээр муухай нийгэмд бид нар амьдарч байгаа юм байна хангалттай ойлголоо. Хандалт авах гэж ийм муухай заваан байж болох уу??? Гэхдээ Минжээ маань халдлагад өртсөн нь үнэн байна лээ шүү… Урлагийхан маань дотроо одоо яахаа яаж туслахаа ярилцаж байна" гэсэн байна.


Дуучин Э.Минжинсор: Хүчирхийлэлд өртсөн учир нь олдсон. Люминотой хамааралгүй
2023-04-11 10:00:38
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0