Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд явган хүний зам, дугуйн зам, авто зогсоол байгуулах ажил өнгөрсөн аравдугаар сарын 25-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол байгуулах бөгөөд Ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам хийх юм. Мөн иж бүрэн хяналтын камер, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөжээ. Түүнчлэн тус зогсоолд автомашинаас гадна унадаг дугуй, скүүтэрийн зогсоол, нийтийн тээврийн автобусны буудал, нийтийн бие засах газар зэргийг хийхээр төлөвлөсөн.

Авто зогсоол ашиглалтад орсноор хойд чиглэлээс хотын төв рүү орох иргэд тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулан, цааш нийтийн тээвэр болон унадаг дугуй, скүүтэрээр хотын төв рүү зорчих нөхцөл бүрдэх юм. Одоогоор зам барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд гурван аж ахуйн нэгж, байгууллагын 40 гаруй замчин, инженер, техникийн ажилтан 60 гаруй техник, тоног төхөөрөмжтэйгөөр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

| Ногоон нуурын гудамжинд 320 автомашины зогсоол байгуулж байна |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38