НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ulaanbaatar.mn цахим хуудсаар санал авч, асуудлыг шийдвэрлэдэг болох шийдлийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авч эхэллээ.
Нийслэлийн Засаг дарга өгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Их тойруу дотор буюу нягтаршил ихтэй байршилд шинээр 1500 орчим барилга барихаар барилгын зөвшөөрөл олгосон байна. Нийслэлээс нягтаршлыг багасгах бодлого баримталж байгаа бөгөөд Урт цагааны барилгыг нурааж, өндөр барилга барих нь дэвшүүлж байгаа бодлоготойгоо нийцэхгүй. Иймээс Урт цагааны 8000 ам метр талбай бүхий барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар нийслэлийн иргэдээс санал авч байна. Иргэд www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр нэвтэрч “Дан” систем болон гар утсаараа долоо хоногийн хугацаанд санал өгөх боломжтой хэмээлээ.
Мөн цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болно гэдгийг онцлов.
Урт цагааны барилгын түрээслэгчид шүүх дээр маргаан үүсгэж, 2020 оноос хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй байна. Мөн энэ барилгад хууль бусаар алт хайлуулах, химийн хортой бодис ашиглах зэрэг зөрчил илэрч байгаа тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт илгээжээ. Түүнчлэн түрээслэгчдэд аравдугаар сарын 10-ны дотор барилгыг чөлөөлж өгөх мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөг хүртэл суллаагүй байгаа юм.
Түрээслэгч нар “Гурван жил усгүй байгаа хэр нь бид өмнө нь төлж байсан түрээсийн төлбөрөө төлсөөр байгаа. Энд 30 түрээслэгч байгаа гэдэг ч давхар түрээслэгч нарыг оруулахаар 300-400 хүн бий. Сард нэг хүний 200 мянган төгрөг төлдөг” гэдгийг хэлж байлаа.

2011-2019 оны хооронд мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж найман удаагийн дүгнэлт гарсан байдаг. Харин одоо маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа юм. “Алаг даага” ХХК болон нэр бүхий 10 хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй шүүх хурлыг нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлт гаргаж хойшлуулсаар байгаа бөгөөд анхан шатны шүүх хурал өнөө хэр болоогүй байна. Нэхэмжлэгч талаас эмнэлгийн магадалгаагаар хойшлуулах, өмгөөлөгчөө солих хүсэлт өгөх, хурал давхцах, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах зэрэг шалтгаанаар шүүх хурлыг 10 гаруй удаа хойшлуулжээ.
Ташрамд дурдахад, Урт цагааны барилгын зургийг 1959-1960 онд тухайн үеийн Барилгын зураг төслийн хүрээлэн хийж, 1960-1962 онд Хятадын барилгачид барьж, худалдаа үйлчилгээний зорилгоор байгуулж байжээ.
Та дараах https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор нэвтэрч, Урт цагааны барилгын дахин төлөвлөлтөд саналаа өгөөрэй.
| Урт цагааны барилгыг нурааж, дахин төлөвлөхөөр иргэдээс санал авч байна |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38