Пүрэв, 2024-11-28
“...Сайханбилэг ээ, сонгууль хүртэл тэсээрэй”

Гадныхан манайхныг гайхдаг. Хаач байхгүй цаг хугацааны хэлтэй гэдэг. “...Наадмын өмнө хойно “...Цагаан сарын үеэр”, “...Шинэ жилээр” гээд явж өгнө. Сүүлийн үед “...Сонгууль хүртэл, эсвэл өнгөртөл” гэж ярьдаг болжээ.
Яг энэ “хугацаа”-тай холбоотой нэг үйл явдал яригдсан байна. 2019 оны наймдугаар сарын 28-нд эх орноосоо явсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өдгөө Америкт аж төрж байна. Энд болохоор хууль хяналтынхан түүнийг “...Эрэн сурвалжиллаа”, “...Шувуу гэж зарлалаа” гээд байсан. Гэвч тэр буцаж ирээгүй л байна.
Тэгвэл тэрбээр саяхан наашаа холбоо барьжээ. Нэгэн цагийн журмын нөхөд, анд найз нартайгаа холбогджээ. Ч.Сайханбилэг нэлээд бухимдалтай “...Намайг хурдан аваачаач ээ. Та нараас болоод очиж чадахгүй байгааг мэдэж байгаа биз дээ. Би очмоор байна. Одоо болно шүү дээ” гэсэн байна. Харин эндээс хариуд нь “...Сайханбилэг ээ, сонгууль хүртэл жаахан тэсчих. Сонгуулиар нөхцөл байдал өөрчлөгдөнө. Нөгөө нөхрийн хүч суларна. Сонгуулиар унаж ч магадгүй. Жаахан тэсээрэй” гэсэн яриа болжээ. Мөн тун саяхан эрх баригч намын дунд зиндааны даргаас буудаггүй нэг нөхөр Ч.Сайханбилэг рүү 2.7 сая орчим ам.доллар шилжүүлсэн байна.. "...Зээл үү, өр төлөв үү, эсвэл хариу тус уу" гээд юм юм л болж буй бололтой байна.
 
 
 
Б.ДАМДИН-ОЧИР

“...Сайханбилэг ээ, сонгууль хүртэл тэсээрэй”
2023-11-06 10:56:03
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0