Ням, 2024-11-24
МАН: Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шаардлагатай

Монгол Ардын намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 
МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-Өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийг бэлтгэсэн талаар төсвийн ажлын хэсгийн саналыг сонссон. Хоёрдугаарт, Эрүүгийн хуултд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очирын танилцуулгыг сонсч, зарим хагалах шаардлагатай зүйлс дээр бүлэг санал хураалт явуулсан.
Төсөвтэй холбоотой ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Нийт 17 гишүүний бүрэлдэхүүнтэй. Хэд хэдэн зарчмын чиглэлийн зарчмын өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.
Орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг сайжруулах ёстой. 2024 оны төсвийн алдагдлыг Засгийн газар өргөн барихдаа дотоодын нийт бүтээгдэхүүний 2,8 хувийн алдагдалтай байхаар орж ирсэн. Ажлын хэсэг дээр ярьж байгаад нийт 590 тэрбум төгрөг байхаар буюу төсвийн алдагдлыг хоёр хувь болгож бууруулах боломжтой гэж үзсэн. 2024 оны төсвийг өргөн барихдаа Засгийн газар нийгмийн даатгалын сан буюу тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэгдүүлэх төсөл орж ирсэн. Бага тэтгэвэр авагчдын хувьд 10 хувь гэдэг 55 мянган төгрөг. Тиймээс нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн.
Бүлэг хэлэлцээд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шаардлагатай гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Улсын Их Хуралд Засгийн газар яаралтай горимоор өргөн барьсан. Гол нь гурван чиглэл байгаа. Нэгдүгээрт, насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангатгах, хоёрдугаарт авлигын хэрэгтэй холбоотой ялын бодлогыг чангатгах, гуравдугаарт, хүн санаатайгаа хөнөөсөн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:
-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг төслийг яаралтай горимоор УИХ хэлэлцэж байгаа. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоср удаа хуралдсан.

МАН: Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шаардлагатай
2023-11-06 13:49:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0