УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн өнөөдрийн хурлаар 2024 оны төсвийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Тэрбээр, Ирэх оны төсвийн төсөлд 2024 оны 4-р сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэхээр тусгасан. Гэвч 10 хувийн нэмэгдэл нь бага тэтгэвэр авагч буюу 550 мянган төгрөгийн тэтгэвэртэй иргэдэд бага нэмэгдэхээр байгаа тул нэмэх нь зүйтэй гэсэн саналыг Ерөнхий сайд гаргасан. Манай нийт тэтгэвэр авагчдын 60-70 хувь нь бага тэтгэвэр авч байна.
Ингээд нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн бодит тоогоор буюу 100 мянган төгрөгөөр нэмэх санал гаргасныг бүлгийн гишүүд дэмжлээ. 100 мянган төгрөгөөр нэмэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг ажлын хэсэгт үүрэг болголоо.
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН БОЛ ЭХНИЙ УДАА ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ШИЙТГЭНЭ
Эрүүгийн хуулий ннэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэж байна. Энэ хуулийн төсөлд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хүн санаатайгаар алах, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгасан.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Сандагсүрэн, Ажлны хэсэг хоёр удаа хуралдсан. Гол өөрчлөлт нь:
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эхний удаад нь шууд хорихгүй Зөрчлийн хуулиар жолоодох эрх хасах, торгох, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна. Хоёр дахь удаагаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хуулиар хорих ял оноох заалтыг МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжлээ.
| 2024 оны 4-р сарын 1-нээс тэтгэврийг 100 мянгаар нэмэгдүүлэх саналыг МАН-ын бүлэг дэмжлээ |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38