Хил хамгаалах ерөнхий газрын урилгаар Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын цагаачлалын удирдах газрын орлогч дарга Лю Хайтао тэргүүтэй төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаа билээ.Уулзалтаар дэд сайд Б.Солонгоо Монгол, Хятад хоёр улс хоорондын ачаа тээврийг халдвар хамгааллын дэглэм дор тасралтгүй явуулахад талуудын Хил хамгаалах байгууллагууд жишиг болохуйцаар нягт хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан явдалд талархал илэрхийлж, цар тахлын дараа хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн байдалд шилжиж байгаа өнөө үед хилийн боомтын хууль сахиулах хамтын ажиллагаа шинэ агуулга, хэлбэрээр баяжиж байгаад сэтгэл хангалуун байгааг дурьдав.
Иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, боомтын үйл ажиллагааг сайжруулах тал дээр БНХАУ анхааран ажиллаж байгааг илэрхийлж цаашид бүх л талын дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаа идэвхитэй өрнөн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлогo”-ыг хэрэгжүүлж, хилийн боомтын сэргэлтийг онцгойлон авч үзэж байгаагийн хүрээнд санал солилцлоо
| БНХАУ-ын цагаачлалын удирдах газрын орлогч дарга Лю Хайтао тэргүүтэй төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо хүлээн авч уулзлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24