Ням, 2024-11-24
"Нийтийн өргөдлийн талаар авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.10/ хуралдаанаар “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төслийн талаарх танилцуулгадаа,  тус Байнгын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Иргэдээс ирүүлсэн саналын дүнг үндэслэн татварын орчныг сайжруулах талаар холбогдох тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсныг онцлон тэмдэглэсэн юм.

Ажлын хэсэг хоёр үндсэн чиглэлээр арга хэмжээг авахаар болсон. Нэгдүгээрт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, татвар ноогдуулалт, төлөвлөлт, тайлагналтыг сайжруулах, эдийн засгийн ил, тод байдлыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, аж ахуйн нэгж байгууллагуудад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг татвартай холбоотой эрх зүйн орчин болон татварын тогтолцоонд үнэлэлт, дүгнэлт өгч дүн, шинжилгээ хийн улмаар татварын шинэчлэл хийх саналаа Төсвийн байнгын хорооноос Улсын Их Хуралд танилцуулна гэдгийг тодотгохын зэрэгцээ энэ хүрээнд Ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачилан боловсруулж,Төсвийн байнгын хороонд танилцуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авсны дараа “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Тогтоолын төсөлд цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах санал авах журмын дагуу ирүүлсэн нийтийн өргөдлийн үр дүнд үндэслэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нэмэгдсэн өртгийн албан татвар болон татварын орчинд үнэлэлт, дүн шинжилгээ хийж, шударга, ёсны зарчимд нийцүүлэн татварын орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлтээ Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Төсвийн байнгын хороонд даалгах агуулгыг тусгасан байв.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


"Нийтийн өргөдлийн талаар авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2023-11-10 14:56:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0