Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны XII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг төрийн одон медалиар шагналаа.



Эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэнд нь Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч төр, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсэн ерөөв.
Мөн цэрэг дайчдын найдвартай ар тал болсон эцэг, эх, хань, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд нь төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүслээ.
Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас 23 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор бүс нутагтаа тэргүүлдэг.
Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримтлан дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд идэвхтэй оролцож, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах бодлогоо амжилттай хэрэгжүүлж байна.



| Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон дайчдыг төрийн одон, медалиар шагнав |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54