ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан үе, үеийн ахмадуудыг хүлээн авах арга хэмжээ болоод алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулуу болох Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газарт ажиллаж байсан үе, үеийн ахмадуудын төлөөлөл 100 орчим хүн оролцсон юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын хууль, эрхзүйн орчин сүүлийн жилүүдэд сайжирч, тэр дундаа гамшгаас хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний чадавх, техник, тоног төхөөрөмж өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүний нэг жишээ нь Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги юм. Тус анги нь байгуулагдсан цагаасаа хойш 130 гаруй иргэний амь насыг авран хамгаалаад байна” гэлээ.

Алба сурталчлах өдөрлөгийн үеэр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги болон Үндэсний аврах бригадын алба хаагчид шүхрийн буулт хийж, ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.








| Алба сурталчлах өдөрлөгт 100 орчим ахмадууд оролцлоо |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38