Пүрэв, 2024-11-28
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс,  Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, Бүгд Найрамдах Гватемал Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Кипр Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс,  Бүгд Найрамдах Серби Улс, Шведийн Хаант Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас  Монгол Улсад хавсран суух Элчин сайд нартай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг нь хүлээн авав.
 
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уулзалтуудын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, чингэхдээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичигт тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд харилцан ашигтай хамтран ажиллахын төлөө байгааг тэмдэглэв. Мөн талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ харилцан нотлов.
 
Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Маркос Безерра Аббот Галвао
 
сонин mn
Арабын Бүгд Найрамдах Египет Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Ассем Мухаммад Ханафи Махмуд Элсейфи
 
сонин mn
Бүгд Найрамдах Гватемал Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Сара Анжелина Солис Кастанеда
 
сонин mn
Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Фарход Арзиев
 
сонин mn
Бүгд Найрамдах Кипр Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Марта А. Мавромматис
 
сонин mn
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд  У Тин Маунг Све
 
сонин mn
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Бишну Пукар Шреста
 
сонин mn
Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Маяа Стефанович
 
сонин mn
Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Пер Августссон
 
сонин mn
Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мохсен Бахтиар
 
сонин mn

Монгол Улсад хавсран суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав
2023-11-16 10:42:49
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0