УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал Эрдэнэтийн 49, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн " Цeмeнт шохой" үйлдвэрт явагдсан хууль бус хувьчлалын талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Дарханы төмөрлөгтэй холбоотой асуудал ярилаа.
Тэрбээр “ 2012-2016 оны хооронд маш хурдтайгаар дээрх компаниудтай холбоотой асуудал болж өрнөж төгссөн байдаг . 2016 онд сонгуулийн яг өмнөх өдөр нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг Буян компани худалдаж авсныг зарласныг та бүхэн санаж байгаа байх. Дарханы төмөрлөг хөрөнгө оруулалтын гэрээгээ 2011 онд байгуулж, 2011 оны төгсгөлд Кью Эс Си компантай төрийн өмчийн хорооны дарга Сугар гарын үсэг зурж, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Үүний үндэслэл нь “Дарханы төмөрлөгт 41 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан” гэж тухайн үедээ гэрээн дээрээ тусгаж өгсөн байдаг. Үүнээс хоёрхон жилийн дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Концессын жагсаалтанд оруулсан байдаг. 2013 онд Концессийн тухай хууль гарч Засгийн газраас концессоор хувьчлах маш том жагсаалтыг баталсан. Концессоор өгсөн төрийн өмч ямар байдалтай байгааг бид бүгд харсан. Тухайн үедээ Дарханы төмөрлөгийн үйлдвэр концесийн гэрээнд ороод тухайн үедээ Эдийн засаг хөгжлийн сайд Батбаяр Засгийн газрыг төлөөлж Кью Эс Си компанитай концессийн гэрээ байгуулсан. Энэ концессийн гэрээ ямар учиртай гэрээ байсан бэ гэвэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Кью ЭС Си компани 30 жил эзэмшээд зам, төмөр зам, цахилгаан шугам барих, гангийн үйлдвэр цогцолбор барих ёстой байсан. Гол гангийн үйлдвэр барих, ашиглах, шилжүүлэх нөхцлөөр Дарханы төмөрлөгйин үйлдвэрийг концессийн гэрээ байгуулсан. Харин нэгхэн жилийн дотор төмөртэйн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж шууд орлого олохыг тулд Төмөр зам, автозам, цахилгаан шугамаа бариад ашиглалтад оруулсан. Энэ дэд бүтцийг ердөө нэгхэн жилийн дотор буюу 2015 оны 9 сарын 7-нд бариад буцаагаад төрд буюу Засгийн газарт концессийн гэрээний нөхцлөө өгчихсөн байгаа. Барих ашиглах, шилжүүлэх нөхцлийнхөө ашиглах нөхцлийг авч хаяаад барих, шилжүүлэх болгоод төрөөс 240 тэрбум төгрөгийг нэг жилийн дотор буцааж гаргуулж авсан. 240 тэрбум төгрөгийн 30 жилийн хүчин төгөлдөр хугацаатай байх ёстой гэрээг нэгхэн жилийн дотор дэд бүтцээ барингуутаа дахиад тэр дэд бүтцээсээ илүү мөнгийг буюу 240 тэрбум төгрөг болгож улсын төсвөөс гаргуулж авсан. Энэ бол 2016 оны 2 сард буюу сонгууль болохоос дөрвөн сарын өмнө болж дууссан процесс.Тэгэхээр концессийн 30 жилийн гэрээг дүгнээд харвал: Гангийн үйлдвэр хэзээ ч баригдаагүй, харин олборлолт хийж, хуурай баяжуулалтаар төмрийн хүдрийг сүүлийн 7 жил гаргасан байдаг. Нэг ёсондоо барьсан дэд бүтцийнхээ 240 тэрбум төгрөгөө улсын төсвөөс гаргуулж аваад экспорт руу гаргаж өгөх бодлогыг төвлөрүүлж чадсан байдаг. Энэ бол бас л 2016 оны сонгууль болохыг өмнөх явдал. Энэ бүх үйл явцыг 2016 оны 6 сарын сонгуулийн өмнөхөн сонгууль болохоос өмнө концессийн гэрээг өөрчлөх, улсын төсвөөс мөнгө гаргуулж авах бүх үйл явцыг дуусгаж чадсан байгаа" гэв.
О.Батнайрамдал: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессийн гэрээг 30 жилийн хугацаатай "Гангийн үйлдвэр" барьж ашиглахаар байгуулсан.Үр дүнд нь Гангийн үйлдвэр баригдаагүй байна |
|