Ням, 2024-11-24
"Ногоон автобус"-ны хэргээр Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах саналыг прокурорт хүргүүлжээ

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Нийтийн тээврийн ногоон автобусны хэрэгт холбоотойгоор Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Түүнийг эрх мэдэлийн байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагадагчаар татах санал хүргүүлсэн. Автобусны хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татсан. Тодруулбал, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн дөрөв, хуулийн этгээдийн албан тушаалтан дөрөв байна. Харин Хотын дарга асан Д.Сумъяабазарыг яллагдагчаар татаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
 

"Ногоон автобус"-ны хэргээр Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах саналыг прокурорт хүргүүлжээ
2023-11-20 15:25:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0