Ням, 2024-11-24
Д.Эрдэнэбилэг нарын 20 хүнийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.11.21/ 09:00 цагт "Сахал" Д.Эрдэнэбилэг нарын 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно. Яллагдагч "Сахал" Д.Эрдэнэбилэг нарыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж байгаа юм. Ингэхдээ прокуророос тэднийг Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Д.Эрдэнэбилэг нарын 20 хүнийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно
2023-11-21 10:24:34
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0