Энэхүү уулзалтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, 2024 онд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсад Монгол Улсыг сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг ярилцлаа.
Энэ оны 3-р сард Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах Үндэсний хороог байгуулсан бөгөөд Үндэсний хорооны чиг үүргийн хүрээнд өнгөрсөн хугацаанд олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Монгол Улсын талаарх эерэг мэдээллийг дэлхий дахинаа түгээн ажилласан. Мөн олон улсын контент бүтээгчдийг чуулган “Nas summit-2023” арга хэмжээ болон соёлын өв, уламжлал ёс заншлаа сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан.


Тэгвэл ирэх онд Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах төсөл, арга хэмжээг илүү өргөжүүлэх, оролцогчдын цар хүрээг тэлэх энэ хүрээнд яамдын уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллах асуудлаар Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ болон яамны удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.
Энэ хүрээнд соёлын аялал жуулчлалын үзэл баримтлал боловсруулах, Монголд зочлох жилийн хүрээнд 2024 онд зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн календарь гаргах, Тусгай хамгаалалттай газар нутаг дахь Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.
| Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтарсан уулзалт зохион байгууллаа |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38