Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран 3 дахь жилдээ “Нэгдсэн Үндэсний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Монгол улс нь газар зүйн байршил, байгаль цаг уур, экосистемийн хувьд уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий орны хувьд цөлжилт, газрын доройтол, гамшигт үзэгдлийн давтамжаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл, биологийн олон янз байдлын хомсдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг улс орны нийгэм, эдийн засгийн голлох салбаруудад эрчимжүүлэх онцгой шаардлага тулгарч байгаа гэж албаны хүмүүс санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үр дүнд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, дасан зохицох чадварыг сайжруулах боломжит бүхий л санал санаачилга, бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд талууд идэвхтэй ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэж, амжилттай хэрэгжиж буй санал санаачилгын хэрэгжилтийг дэмжин онцгой анхаарахыг талуудаас хүсэж тодорхой чиглэл, зөвлөмж өгсөн байна.
“НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦУУДЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ” ТАЛУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО |
|