Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (MTO) бүх гишүүдийн хурлаа 2023 оны аравдугаар сарын 24-нд дахин хийж Удирдах зөвлөл, дүрэм, журмаа бүрэн баталсан бол өнөөдөр KTO 한국관광공사 хөрөнгө оруулалтаар баригдаж буй Аялал жуулчлалын хөгжлийн төвийн барилгын явцтай танилцлаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь ажлыг 2023 онд хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа бөгөөд эрх зүйн орчноо тодорхой болгон УИХ-аар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулж, хууль ёсны байгууллагатай болж, хил орчмын аялал жуулчлалын хэлэлцээрийг БНХАУ-тай байгуулж, өөрийн гэсэн байртай болж, 2024 оны төсөвт 13 тэрбум төгрөгийг аялал жуулчлалын хөтөлбөрт тусгаж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих 55 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор 2024 онд төсөвлөлөө. Монголд ирсэн жуулчдын тоо 600 мянга гаруй болон нэмэгдэж 3,400,000,000,000 орчим төгрөгийн орлогыг оруулсан байна. Ирэх арваннэгдүгээр сард дараагийн олон дагагчтай инфлүүзэрүүд буюу нөлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирнэ. Тодруулбал, 2023-2024 онд нийт зургаан удаагийн баг ирэхээр төлөвлөсөн аж. Дотоодын (гадаад хэлтэй) 100 нөлөөлөгчийг сонгон шалгаруулж Nas Daily компанитай хамтран ажиллах төлөвлөж байгаа юм байна.

| Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд 55 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвлөжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24