УИХ-аас Нийслэлийн 2024 оны төсвийн суурь орлого, зарлагыг тооцож, улсад төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийн орлогыг батлаад буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.

Нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд
● Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах
● Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг нэмэгдүүлэх
● Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэн, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх
● Өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэн, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг тусгажээ.
Мөн 2,598.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2023 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар илүү байна. Түүнчлэн 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2,418.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдсэн 6.9 хувь буюу 180.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөж тусгасан юм.

| Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг өргөн барилаа |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38