Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ. Дээд түвшний уулзалт Дубай хотноо энэ сарын 28-нд эхлэх юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш буюу энэ сарын 28-нд Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Эрхэ дээд Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъяантай албан ёсны уулзалт хийнэ. Уулзалтын дараа талууд дараах баримт бичигт гарын үсэг зурах юм.
Мөн маргааш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНЭУ-ын Дэд ерөнхийлөгч бөгөөд Шадар сайд, Ерөнхийлөгчийн асуудал эрхэлсэн сайд, Эрхэм дээд Шейх Мансур бин Заид Аль-Нахъяан бараалхана.
Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас АНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ш.Одонбаатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар Абу Даби хотод хүрэлцэн иржээ.
| АНЭУ-д зочлох дипломат, албан, тусгай болон энгийн пасспорт эзэмшигчээс виз шаардахгүй болно |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38