Ням, 2024-11-24
Засгийн газар хуралдаж байна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаан болдог билээ. Өнөөдрийн /2023.11.29/ хуралдаан үргэлжилж байна.
 
-"Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,
 
-Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах талаар,
 
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийн талаар,
 
-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нэмэгдэн батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэмэлт гэрээг байгуулах талаар (Боловсролын салбарын),
 
-“Өвлийн аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
 
-Хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 30 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Засгийн газар хуралдаж байна
2023-11-29 10:15:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0