Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзав.
Энэ үеэр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ), НҮБХХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд
Тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, Улаанбаатар хотын гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, зохицуулалтыг боловсруулах замаар байгаль орчинд ээлтэй технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорьж буй.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Улаанбаатар хотод тулгамдаж буй агаарын бохирдлыг цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх боломжтой.
Хамтын ажиллагааны хүрээнд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг бодлогын болон хэрэгжүүлэх түвшинд эхлүүлэх болно” гэлээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний шилжилт хүн бүрд хүрч, тэгш хүртээмжтэй байхад анхаарна.
Мөн нийслэл дэх өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулахад онцгой анхаарч байна” гэв.
| Гэр хорооллын айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг нэвтрүүлнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24