Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгаж, шинээр бүрэн эрхт төлөөлөгч томиллоо. Засгийн газраас өнгөрсөн жил бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэр гаргасан бол 2023 онд энэ төлөөлөгчийг 6 сарын хугацаагаар сунгаж ажиллуулахаар болсон. Ингээд эхний бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах хугацаа дуусгавар болсон тул дахин томилж байна.
Өнгөрсөн хугацаанд тус компанийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг бүрэн шийдвэрлэж, асуудлыг цэгцэлсэн. "ЭТТ" ХК нүүрсээ биржээр тогтмол борлуулж байна. Мөн компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Нууцад хамааруулсан байсан гэрээнүүдийг ил болголоо. Түүнчлэн хууль зөрчсөн байж магадгүй тохиолдлуудыг хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулж байна.
БЭТ томилсноос хойш 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулсан. Монгол Улсын хэмжээнд экспортын нүүрсний хэмжээ 62 сая тоннд хүрсэн. Энэ оны гүйцэтгэлээр 65 саяас дээш тонн нүүрс гаргахаар байгаа" гэв.
Ингэснээр "Эрдэнэс таван толгой" ХК ирэх оны дөрөвдүгээр сарыг хүртэл бүрэн эрхт төлөөлөгчтэй ажиллах юм байна.
| Д.Амарбаясгалан: “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгаж, БЭТ томиллоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24