Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Терроризмтой тэмцэх албаны Террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөрийн дарга Кристен Брэдли тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөрт 2022 онд нэгдэн орсон.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүргийг ХЗДХЯ-ны харьяа Хил хамгаалах Ерөнхий газарт, үндэсний зохицуулагчийн чиг үүргийг Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын албанд тус тус хариуцуулсан. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Зорчигчийн мэдээллийн төвийг байгуулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж, уг төвийн албан ёсны нээлтийн ёслолын арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Монгол Улс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Терроризмтой тэмцэх алба хоорондын идэвхтэй хамтын ажиллагаанд талархал илэрхийлж, Зорчигчийн мэдээллийн төв болон хууль сахиулах байгууллага хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: ХЗДХЯ
| Террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөрийн дарга Кристен Брэдлиг хүлээн авч уулзав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24