Ням, 2024-11-24
МАН Ц.Анандбазар гишүүнд мандат өгөхгүй тул бие даана нэр дэвшинэ

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Удаа дараа хэрэгт холбогдон шалгагдах үндэслэл үүсгэсэн тул Ц.Анандбазар гишүүнийг 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй" гэж намынхандаа илэрхийлсэн байдаг. Мөнхүү Ц.Анандбазар гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлж буйгаа өмнө нь мэдэгдэж байв.
Харин  Ц.Анандбазар гишүүний хувьд өнөөг хүртэл Булган аймгийн тойрогтоо идэвхийлэн ажилласан хэвээр байгаа юм. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэй намаасаа мандат авч байв. Тэгвэл энэ удаа намаасаа мандат авахгүй ч бие даан нэр дэвших хувилбар дээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл гарч эхэлжээ.
 

МАН Ц.Анандбазар гишүүнд мандат өгөхгүй тул бие даана нэр дэвшинэ
2023-12-08 11:24:19
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0