Ням, 2024-11-24
Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулах боломжгүй гэх хариуг шүүхээс өгчээ

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах юм. Сонсголын эхэнд гэрчээр дуудагдсан хүмүүсийн ирцийн мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах тухай албан бичгийг шүүхэд хүргүүлсэн байна. Шүүгчээс түүний хэргийг эцэслэн шийдээгүй, шүүгдэгчдийн  гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байгаа бөгөөд хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шатанд байгаа тухай хариу албан бичгийг ирүүлжээ. Б.Ганхуягт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх шатанд байгаа учраас түүнийг сонсголд гэрчээр оролцуулах боломжгүй гэх тодорхой хариултыг шүүхийн албан бичгээс уншиж болох нь. 
 
 

Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулах боломжгүй гэх хариуг шүүхээс өгчээ
2023-12-19 13:01:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0