Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөтөлбөрүүдийн захирал Прасанна де Сэлвиа, “Дэ Нэйче Консерванси” байгууллагын дэд захирал Жэфф Парриш нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн байгаль хамгаалах сан 1992 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж, манай улсын байгаль болон зэрлэг амьтдыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.
Тэд Ерөнхий сайдад “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр болон Байгаль хамгааллын итгэлцлийн сангийн талаар танилцуулсан юм.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөтөлбөрүүдийн захирал Прасанна де Сэлвиа Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал дэвшүүлээд байгаль хамгаалах үйл хэрэгт урт удаан хугацаанд хамтран ажиллахаа илэрхийлэв.
“Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлнэ гэдгийг “Дэ Нэйче Консерванси” байгууллагын дэд захирал Жэфф Парриш онцоллоо.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн. Та бүхний саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулъя. Төслөөс гарах үр дүнд үнэлгээ хийх нь чухал. “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр болон Итгэлцлийн сангийн асуудалд Ерөнхий сайдын хувьд анхаарч ажиллах болно” гэлээ.

| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын хөтөлбөрийн талаар танилцуулав |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38