Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.12.22/ хуралдаан 11 цагт 50 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны 12 дугаар тогтоолоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар баталсан билээ.
Ажлын хэсэг 2023 оны 11 дүгээр сарын 29, 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд нийт гурван удаа хуралдаж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах зарыг хуулийн дагуу явуулсан бөгөөд нийт 14 иргэн оролцохоор цахим болон цаасаар материалаа ирүүлсэн. Хуулийн дагуу 14 оролцогчоос 13 нь биечлэн ирж, ярилцлагад оролцсоноос Ажлын хэсэг долоон оролцогчийг сонгон шалгаруулаад байгааг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцуулгадаа онцолсон. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд Намжилдоржийн Энхбаяр, Жамсрандоржийн Дэлгэрсайхан, Нинжбатын Ууганбаатар, Амаржаргалын Энхбат, Равсалын Рэнцэнбазар, Лхагважавын Гангэрэл, Ланганы Отгонтуяа нарыг сонгон шалгаруулсан бөгөөд нэр дэвшигчийн товч намтар, холбогдох мэдээллийг гишүүдэд тараасан гэдгийг мэдэгдэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Тогтоол батлагдсанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн даргалахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| ТБХ:Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай тогтоолыг батлав |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24