Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2023.12.26/ шинэ автобус ирж байгаа талаар мэдээллээ. Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт БНХАУ-ын Yutong Bus Co.,Ltd шалгарсан. Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Yutong Bus Co.,Ltd өнгөрсөн Баасан гаригт гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байхаар тусгасан.
Тэгвэл эхний ээлжийн автобус өчигдөр Эрээний чиглэлд гарсан байна.
Оноос өмнө шинэ автобуснууд ирэх бөгөөд ирэх долоо хоногт хүлээлгэж өгөх аж. Хүлээж авах, хяналтын ажлын хэсэг гарсан байна. Тендер сонгон шалгаруулалтаас хойш гэрээний хэсгүүдийг хянах, хуваариудыг нарийн тохиролцох зэрэг яриа хэлэлцээр үргэлжилсэн учраас оруулж ирэх цаг хугацаа хойшилсон гэдгийг нийслэлээс онцолсон. Автобусыг үйлчилгээнд гаргахын өмнө төлбөрийн систем суурилуулах, даатгалд хамрагдах гэх мэт дагалдах ажлууд үргэлжлэх аж.
Мөн хоёрдугаар сарын 1-н гэхэд бүх автобусыг нийлүүлсэн байхтай холбоотойгоор төлбөрийн системийг шийдэх, зогсоолыг нэмэгдүүлэх, чиглэлүүдийг зөв төлөвлөж, хуваарилах ажлууд ч эхлээд байгаа аж.
Ирэх оны нэг сард багтаж 600 шинэ автобус оруулж ирнэ |
|