Ням, 2024-11-24
Ж.Ганбаатар: Энэ сард дундаж хэрэглээнээс 10 мянган тонноор илүү шатахуун орж ирнэ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Уул уурхай, хүнд үйлвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ. 
Тэрээр "253 вагон шатахуун ОХУ-аас наашаа ирж байгаа. Арванхоёрдугаар сард манай дундаж хэрэглээнээс 10 мянган тонноор илүү шатахуун орж ирнэ. Түлшний хувьд сарын хэрэглээнээс 25 мянган тонноор илүү орж ирэхээр байгаа.
Улаанбаатар хотод АИ92 шатахууны хомсдол үүсээд удаж байна. Өнөөдрийн байдлаар "Петровис","Шунхлай", "Мон суль", "Тэс петролиум", "Сод монгол", "Синчи ойл", "Газ ойл" гэсэн долоон компанийн 200 орчим ШТС-аар АИ92 зарагдаж байгаа. Харин "Шижир ойл", "М ойл", "Аргаль ойл" "ТМ ойл", "Хишиг ойл", "Жаст ойл" зэрэг ШТС-уудаар АИ92 зарагдахгүй байгаа.
Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа боловч эрэлтээ гүйцэхгүй байна. Гэхдээ шатахууны үнэ лав ойрын 3-4 сардаа өсөхгүй" гэлээ.

Ж.Ганбаатар: Энэ сард дундаж хэрэглээнээс 10 мянган тонноор илүү шатахуун орж ирнэ
2023-12-27 14:09:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0