Ням, 2024-11-24
Ч.Хүрэлбаатар: Ирэх 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар өглөө. 
"Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар ирж буй 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна. 
Бид бүсчилсэн хөгжлийн талаар ярьдаг ч бодитой арга хэмжээ хийгддэггүй байсан. Өнгөрсөн хугацаанд олон эрдэмтэн мэргэдийн судалгааг харьцуулж үзэн бүсчилсэн хэлбэрээр хөгжих нь Монгол Улсын хөгжил дэвшил илүү хурдацтайгаар хөгжих юм байна гэсэн шийдвэрт хүрлээ. Нийт хүн амын 47 хувь нийслэлд 53 хувь нь орон нутагт байдаг. ДНБ-ний 63 хувь нь нийслэлд, 37 хувь нь орон нутагт байдаг. Тиймээс нэг газар төвлөрөхөөр утаа, хөрсний бохирдол, түгжрэл зэрэг асуудал гарч байгаа тул Монгол Улсын хөгжлийг түргэсгэхийн тулд бүсчилсэн хөгжлийг нэвтрүүлж, хэрэгжлүүлж, бодитой ажиллах шаардлагатай гэж Монгол Улсын Засгийн газар үзлээ" гэв. 

Ч.Хүрэлбаатар: Ирэх 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна
2023-12-27 14:16:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0