Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр (2023.12.27) макро эдийн засгийн сүүлийн үеийн үзүүлэлтүүд, мөнгөний бодлогын зарим асуудлууд болон цаг үеийн сэдвийн хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хурлын эхэнд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хэлэхдээ, Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны III улирлын байдлаар 6.9 хувьд хүрснийг онцлоод, өнөөдрийн байдлаар нийт 4.5 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгааг дурдав. Тэрбээр, макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдээс харахад төгрөгийн ханш тогтворжиж, төлбөрийн тэнцлийн ашиг 960 сая ам.долларт хүрснийг тэмдэглэлээ.
Мөн Монголбанкнаас мөнгөний хатуу бодлогыг баримталснаар инфляцийн түвшин сүүлийн хоёр сарын турш нэг оронтой тоонд хадгалагдаж, одоогоор 8.6 хувьтай байгааг тодотгосон юм. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа зэс, нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрч, олон улсын зах зээлд үнэ тогтвортой байгаа нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэв. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахуун, түлшний эрэлт өсч, нийлүүлэлтэд доголдол үүссэн асуудлыг цаашид онцгойлон анхаарч, төлөвлөлтийг сайтар боловсруулж ажиллана хэмээв. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэснийг мэдэгдлээ.
Төв банкны зүгээс ирэх онд мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэн баримтлахаар төлөвлөж буйг тэмдэглэхийн сацуу бизнесийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч, ялангуяа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдуулахаар зорьж байгааг онцоллоо. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд орон сууцны ипотекийн зээл олголт болон цаг үеийн зарим сэдвээрх сэтгүүлчдийн асуултад хариулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн юм.
| Эдийн засгийн өсөлт энэ оны III улирлын байдлаар 6.9 хувьд хүрчээ |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38