Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2024.01.09/ Улаанбаатар улон улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзжээ. Уулзалтаар "Чингис хаан" олон улсын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал руу шилжүүлэх талаар тодорхой санал солилцсон байна.
Сайд С.Бямбацогт, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлах зорилт үр дүнгээ өгч, нислэгийн тоо, давтамж 2-3 дахин нэмэгдэж 2023 онд 1 сая 750 мянган зорчигч агаарын тээврээр үйлчлүүллээ. "Чингис хаан" нисэх буудал бол Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг. Иргэдээс бүртгэлийн цэг цөөн, зорчигчдын ачаа, тээш удаан хүлээгддэг гэсэн санал, гомдол их ирж байна. 2024 онд бид 2.2 сая зорчигч хүлээж авах зорилт тавьсан. Тиймээс бүртгэлийн цэгийг нэмэгдүүлж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, хүндрэл, чирэгдэл багатай байлгах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Хоёрдугаарт, орон нутагт гурван чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 оны долоодугаар сараас есөн чиглэлд нислэг үйлдэж эхэллээ. Өнгөрсөн онд 400 мянган зорчигч орон нутгийн нислэгээр үйлчлүүлснээс Оюу Толгойн захиалгат нислэг 340 мянга, үлдсэн 60 мянган зорчигч нь орон нутаг руу ниссэн байна. Орон нутгийн нислэгээр өндөр настан, нярай, бага насны хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их үйлчлүүлдэг.
Тиймээс "Чингис хаан" олон улсын нисэх буудал одоо 1.6 сая зорчигч хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүртэл иргэдийнхээ ая тухтай байдлыг нэгдүгээрт тавьж, "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал руу орон нутгийн нислэгээ шилжүүлэх саналтай байна. Мөн орон нутгийн нислэгийг шилжүүлснээр та бүхэнд эдийн засгийн хохирол учруулахгүй байх бүхий л арга хэмжээг авна гэдгийг онцлон хэлжээ.
Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефуми, Манай нисэх буудлаас ачаа тээвэр хүлээн авах туузан дамжуургаа өргөтгөж, зай талбайг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийсэн. Цаашид ч төлөвлөгөөний дагуу ажлууд хийнэ. Бүртгэлийн цэг 16 байсныг хоёроор нэмэгдүүллээ. 2024 оны тавдугаар сар гэхэд бүртгэлийн 20 цэгтэй болно.
Мөн орон нутгийн нисэх буудлын бүртгэлийн цэгийг олон улсын нислэгт ашиглах боломжийг судалж, холбогдох албаныхантай уулзаж байгаа. Үйлчилгээний чанараа сайжруулж, төрийн болон хувийн хэвшлийн авиа компанийн бүх хүнийг ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хариуцлагатай, соёлтой үйлчилгээ үзүүлэхэд анхаарч байна гэжээ.
Уулзалтын төгсгөлд хоёр тал цаашид нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг шилжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг ойрын хугацаанд авна хэмээн тохиролцсон байна.
Орон нутгийн нислэгийг "Буянт-Ухаа" нисэх буудал руу шилжүүлнэ |
2024-11-27 11:51:50
2024-11-27 11:51:01
2024-11-27 11:49:42
2024-11-27 11:48:33
2024-11-27 11:47:46
2024-11-27 11:46:17
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11