Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны ололт амжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Талууд “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд ЕБС-ийн англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сургагч багш, экспертүүдийг урих, Канад улсад богино болон дунд хугацаанд суралцуулах боломжийн талаар ярилцсан юм. Элчин сайд Сандра Шуфани Канадын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Technical Assistance Partnership” хөтөлбөрийн хүрээнд дээр дурсан ажлуудыг хэрэгжүүлэх, 200 мянга хүртэлх ам.долларын санхүүжилт олгох боломжтойг мэдэгдэв.
Салбарын сайд Л.Энх-Амгалан “Ерөнхийлөгчийн Илгээлт 2100”, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаас хүслээ. Мөн Канад Улстай Matching fund буюу Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг тавьж, МСҮТ-ийн үйл ажиллагааг чадавхижуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохирсон юм.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд Сандра Шуфаниг БШУЯ-аас энэ сард зохион байгуулахаар төлөвлөж буй Англофон буюу англи хэлтэй ардчилал тогтсон улсуудын боловсролын салбарын анхдугаар уулзалтад хүрэлцэн ирэхийг урив.
Эх сурвалж: БШУЯ
| Англи хэлний багш нарын ур чадварыг сайжруулахад Канад улстай хамтарна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24