УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж буйг УИХ-ын гишүүн Н.Ганибал танилцуулав. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтойг онцлоод УИХ-ын төдийгүй Засгийн газрын гишүүдийн байр суурь зөрүүтэй байгаа учраас хуулийн төслийн хэлэлцүүлгээр ажлын гурав хоногийн завсарлага өгч буйг тайлбарлалаа.
Хөрөнгө оруулалтын хуулийн төслөөр АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа |
|